Америкийн Мэн мужийн нэгэн дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч Николас Максим цэвэр бичигтний уралдааны тэргүүн байрын эзэн болжээ. Тэрбээр бусдын адил эрүүл саруул, эрхтэн бүтэн биш. Түүний гар шуунаасаа урагш төрөлхийн мухар учраас харандаа, үзгийг тохойныхоо үеэнд хавчуулан бичдэг юм байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хэрнээ бусдаас цэвэр, сайхан бичигтнээр тодорсон хүү 200.000 хүүхэдтэй өрсөлдөж Николас Максимын нэрэмжит шагнал гарджээ. Тэрбээр мөн доод мөчгүй төржээ. Уралдаан зохион байгуулагчид хүүгийн эр зоригийг үнэлэн, бахархаж, ирэх жилээс түүний нэрэмжит шагнал бий болгохоор шийдвэрлэжээ.
Тэрбээр сайхан бичихээс гадна янз бүрийн хөгжилтэй түүх зохиож, өгүүллэг бичдэг бөгөөд ирээдүйд зохиолч болох хүсэлтэй гэнэ.
Э.ХАНА