Ардын уран зохиолч Б.Баастын 90 насны ой энэ жил тохиож буйтай холбогдуулан түүнийг уншигч хүүхдүүдтэй уулзуулах арга хэмжээг Хүүхдийн номын ордноос зохион байгууллаа. Уулзалтын үеэр хүүхдүүд Б.Бааст гуайгаас сургамжийн үгийг нь сонсон, сонирхсон асуултдаа хариулт авч, зохиол бүтээлийнх нь талаар ярилцсан. Мөн хүүхдийн дуу ны мастер хэмээгддэг гавьяат жүжигчин В.Долгор түүний зохиосон дуунуудаас дуулж өдөрлөгийг мялаав. Түүнч лэн зохиолчийн бүтээлээс сэдэвлэсэн хүүхдийн гар зургийн үзэсгэлэн дэлгэлээ.
Б.Баастын уран бүтээлд хүүхдийн зохиол томоохон байр суурь эзэлдэг. Түүний “Халзан бухандай” бүтээл Монголын ХХ зууны хүүхдийн шилдэг 100 зохиолд багтжээ. Б.Бааст 1936 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд 1947 онд анхны номоо хэвлүүлжээ. Тэрбээр “Дөрвөн туужийн Бор”, “Намрын уянга,” “Дарьсүрэн”, “Хоёр дусал нулимс” зэрэг уншигчдын сэтгэлд үлдсэн олон сайхан бүтээлийн эзэн юм. Ардын уран зохиолч 90 насныхаа ойг ирэх есдүгээр сард хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Түүний сэтгэгдлийг сонслоо.
-Хүүхдийн зохиолчдыг хэзээ ч өтөлдөггүй, мөн хийн хүүхэд насандаа байдаг хэмээдэг. Тэгэхээр 90 настай “хүү”-гийн сэтгэгдэл ямар байна вэ?
-Миний 90 насны ойд зориулан арга хэмжээ зохион байгуулах тухайгаа Номын ордныхон хэлээгүй. Би уншигч хүүх дүүдтэй уулзана гэж ойлгоод иртэл үнэхээр том арга хэмжээ болж байна. Олон жилийн тэртээ бичээд өөрөө бараг мартсан шүлгүүдийг минь хүүхдүүд уншиж, зарим зохиолоор жүжигчилсэн тоглолт хийлээ. Энэ бол надад барьсан том бэлэг. Сэтгэл их өндөр, сайхан байна даа. 2003 оноос хойш бичсэн номуудаа би Хүүхдийн номын ордонд бэлэглэлээ. Мөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл цагаан идээтэй мөнгөн аяга, хадаг ирүүлсэнд их баярлаж байна.
-Уран бүтээлийн сонин сай хан юу байна вэ?
-Би уран зохиолын ертөнцөд хөл тавиад 75 жил болжээ. Энэ хугацаанд хэвлэгдээгүй зохиолуудаа сэргээгээд цувралаар гаргаж байна. 12 ном хэвлүүлсэн. Тав, зургадугаар сард нэг нэг ном гаргах төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд түр завсарлаж, насныхаа ойд бэлдэнэ дээ. Мөн номоо үргэлжлүүлэн гаргана. Бурхан нас хайрлавал надад 30 боть номын материал бэлэн байна.
Х.УЯНГА