Лондоноос гараагаа эхэлсэн гал сөнөөгч багийнхан машинтайгаа дэлхийг тойрсныг өчигдөр барууны хэвлэлүүд мэдээллээ. Хүмүүнлэгийн аялалд Лондон хотын 25 гал сөнөөгч оролцсон бөгөөд тэд 28 орноор явахдаа нийт 48.000 км зам туулж, дээд амжилт тогтоожээ.
Гал сөнөөх ангийнхан аяллын үеэр олсон орлогоо Максимилияны нэрэмжит хавдрын эсрэг санд хандивлах гэнэ. Өнгөрөгч ням гаригт эх орондоо эргэн ирсэн гал сөнөөгчид Гринвичийн өргөрөг дагуу аялсан нь “Гал командын машинтай хийсэн хамгийн урт аялал” гэсэн төрлөөр Гиннесийн номд орох болжээ.
Энэ тухайгаа гал сөнөөх ангийн ахлагч Стив Мур “Бид аяллаа аавынхаа гэгээн дурсгалд зориулан хийсэн юм. Тэр насаараа гал сөнөөгчөөр ажиллаж, 63 насандаа уушгины хорт хавдрын улмаас нас барсан. Аяллынхаа явцад бид Монгол, Орос, Казахстан, Тайланд, Лаос, Австрали, Америкт очсон” гэжээ.
О.УНДАРМАА