2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид эхнээсээ тодорсоор. Нам гүмхэн амьдарч, өөрийнхөө бизнест анхааран, хүчээ сэлбээд буй “Буян”-гийн Б.Жаргалсайхан ирэх сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байгаа сурагтай.
Тэрбээр мэдээллийн хэрэгслээр нээлттэй ярилцаж улс төр, эдийн засгийн салбарт өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, дуу хоолойгоо хүргэж болж сонгуулийнхаа ажлыг хийж эхэлсэн.
Түүний араас гандан бууршгүйд зүй ёсоор бичигдээд байгаа “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү.
“Үүргэвчтэй аялал ” нэвтрүүлгээрээ олны танил болж, хэлтэй соёлтойгоороо хэнийг ч дагуулахааргүй энэ залуу ирэх сонгуульд хүчээ үзэхээр мөн л шийджээ. Иргэний зориг намаас удаа дараа нэр дэвшсэн аялагч залуу энэ удаа ч гэсэн ханцуй шамлахаа хэлээд авсан.
Хөрөнгөтэй, зангарагтай нь хүчээ үзэх хурдны морь шиг шандас сорих “тоглоомд” алтны магнат Ц.Мянганбаяр мөн л нэр дэвших нь лавтай.
Цаашлаад улс төрд хамгийн залуу гишүүнд тооцогдохыг санаархдаг дуучин С.Жавхлан тэднээс юугаараа дутах вэ гээд өрсөлдөж таарна.