Дуучин Шакира уран бүтээлийн амжилтаасаа гадна буяны үйлсээрээ багагүй алдартай.
18 жилийн турш “Barefoot Foundation” сантай хамтран ажиллаж байгаа тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард хөгжмийн урлаг болон буяны үйлсэд оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн Харвардын нэрэмжит сангийн шагнал хүртсэн юм.
Түүнчлэн 2003 онд тэрбээр ЮНИСЕФ-ийн сайн дурын элч болсон.
Шакира энэ удаа Гаитийн Порт-о-Пренс хотод сургууль барьж, бэлэглэжээ.