Америкийн “People” сэтгүүлээс шалгаруулдаг дэлхийн хамгийн сайхан хүмүүсийн жагсаалтыг дуучин, жүжигчин Женнифер Лопес тэргүүлсэн бөгөөд “сайхан хүмүүс”-т зориулсан тусгай дугаарын нүүрт түүний зургийг тавих болжээ.
Өмнөх жилүүдийн жагсаалтын эхний аравт байнга багтдаг байсан Женнифер Лопес түүнийг хамгийн сайхан хүнээр шалгаруулсанд баяртай байгаагаа илэрхийлэв. Өнгөрсөн жил энэ жагсаалтын нэгдүгээрт жүжигчин Жулиа Робертс бичигдэж байжээ.