Хөгжөөн баясгах алиалагч, хүч тамирын гайхамшиг, акробат, уран нугаралтын жүжигчид тав хоногийн турш хөх асарт морилон саатлаа. Тэд уран бүтээлийнхээ чансааг шалгуулахаар залуу циркчдийн хоёрдугаар тэмцээн болон “Монгол алиалагч 2011” наадамд ийнхүү нэгдсэн юм. 200 гаруй жүжигчнийг хоёр үе шаттайгаар шалгаруулсан уралдаант наадмын шилдгийг тодруулах гала тоглолтод 18 хамтлаг, уран бүтээлч оролцлоо.
Ямар ч хамгаалалтгүйгээр туузаар биеэ ороон агаарт нисэх бүсгүй, циркийн урлагийн дээд амжилтыг гайхуулах дээсээр наадагчид, тоглолтоо брейк бүжгээр чимсэн савлууртай акробатчид, хүүхэлдэйн киноны супер баатрын дүрд хувирсан уран нугараач охид, акробатчин алиалагч энэ удаагийн тоглолтыг чимсэн юм.
Циркийн тог лол тыг нэг сэдвийн хүрээнд дэглэн найруулбал сонирхолтой байдаг ч энэ удаагийн тоглолтыг уралдааны хүрээнд зохион байгуулсан учраас хөтлөгч зарласан уламжлалт хэлбэрээр өр нөсөн. Гэхдээ уйдсангүй. Учир нь жүжигчдийг эрсдэлтэй трук хийх бүрт зүрхшээн харж, дууссаных нь дараа тэдэнтэй хамт баярлан алга ташсаар хоёр цаг гаруй үргэлжилсэн тоглолтын турш сэтгэл “хөвсөлзсөөр” байсан юм.
ДЭЭД АМЖИЛТ “ГАЙХУУЛСАН” ҮЗҮҮЛБЭР ГРАН ПРИ ШАГНАЛ ХҮРТЭВ
Энэ наадамд Монголын үндэсний цирк, “Шинэ цирк” төв, “Циркус Монголиа Хадгаа” цирк, “X-Bud Roses”, уран нугаралтын “Хулан”, “Ирээдүй” төв, ДарханУул аймгийн “Шонхоодой” цирк, “Монгол нугаралт” төв, “Маск Мимо” хамтлаг, Циркийн сургууль, “UB circus studio”, Орхон аймгийн “Угалз” сургалтын төв, Өвөрхангай аймаг, Бу риадын циркийн алиа лагчид, “Алтан цага риг” циркийн студи, “Кон-Арт” орчин үеийн урлагийн төвийн цир кийн жүжигчид болон алиа лагч нар оролцлоо. Хоёр өдөр үргэлжилсэн уралдаант шалгаруулалтын дараа “Циркус Монголиа Хадгаа” циркийн дүүжинтэй акробат, хүч тамирын гайхамшиг, цагаригаар наадагч, савлууртай акробат, алиалагч Бат-Очир, “Шинэ цирк” төвийн тэнцвэрийн үзүүлбэр болон уран нугараачид, Монголын үндэсний циркийн дээсээр наадагчид, туу зан дээрх гимнастик, алиалагч Г.Хишиг- Өлзий, Э.Лхагва-Очир, Орхон аймгийн “Угалз” сургалтын төв болон “X-Bud Roses” студийн уран нугараачид шилдгээр шалгарч, нэгдсэн тоглолтод оролцов.

Тэднээс үзүүлбэрийн гүйцэт гэл, дэг лэлтээрээ илт давуу бай сан Монголын үндэс ний цир кийн жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ц.Пүрэвжаргал ахлагч тай дээсээр наадагчид 140 оноо гоор гран при шагналыг хүртсэн юм. Тэд “Жалам хар” бүжгийн аялгуунд хөл нийлүүлэн бүжиж, циркийн урлагийн дээд амжилт тогтоосон хоёр ч трук үзүүлэв. Тэмцээний нэгдүгээр байрт 134 оноогоор “Циркус Монголиа Хадгаа” циркийн савлууртай акробатчид, удаах байрт 136 оноогоор “Шинэ цирк” төвийн жүжигчин Хулан тэнцвэрийн үзүүлбэрээр, 125 оноогоор гуравдугаар байрт “XBud Roses” студийн “Эгуана” уран нугаралт тус тус шалгарав.
Харин “Монгол алиалагч 2011” наадам “Алт”, “Мөнгөн” алиалагч шалгаруулах учиртай байсан ч энэ удаа хүнд тэй шагналыг хүртэх авьяас чадвартай алиалагч байсангүй. Тиймээс зохион байгуулагчид “Циркус Монголиа Хадгаа” цир кийн жүжигчин Бат-Очир, Мон голын үндэсний циркийн жүжигчин Г.Хишиг-Өлзий, Э.Лхаг ва-Очир, “Кон арт” орчин үеийн урлагийн төвийн жүжигчин М.Уянга нарт тусгай шагнал хүртээсэн.
Залуу циркчдийн хоёр дугаар тэмцээн болон “Монгол алиа лагч 2011” наадмын шүүгчээр “Монте карло”-гийн наадмаас шагнал хүртэж байсан анхны монгол уран нугараач Л.Наранцэцэг, алиалагч Р.Мандах-Оргил, Ч.Ха тан баатар, найруулагч Д.Зоригт, Циркийн сургуулийн багш Х.Ганболд, Түмэндэлгэр, БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтэн З.Баянзул нар ажилласан юм.
Циркийн тэмцээнийг шүүхдээ тухайн өдөр хэрхэн тоглож байгааг нь чухалчилдаг юм билээ. Энэ тэмцээний явцад эхний удаагийн шалгаруулалтад өндөр оноо авсан үзүүлбэр дараагийн өдрөө хангалтгүй тоглосноос хасуулах тохиолдол ч гарлаа.
ҮГҮЙЛЭХ Л ЮМ ДАА
Циркт амьтантай үзүүлбэр, илбэчин байсан сайхан цаг үеийг энэ өдөр дурсмаар санагдав. Азидаа тэргүүн эгнээнд бичигдэх циркт зориулсан барилга, дэлхийд тавд данслагддаг бай сан циркийн урлагаа “амьс гаатай” байлгах гэж л Монголын циркийн 70 жилийн ойг тэмдэглэх комиссынхон энэ тэмцээн, наадмыг зохион байгуулаа биз ээ. Гэхдээ тэд идээшиж дассан манежаа ашиглахдаа “АСА” циркт түрээс төлсөн юм билээ.
Тэмцээний эхний өдрүүдэд танхим дүүрэн үзэгчтэй байсан ч нэгдсэн тоглолтоос эхлэн үзэгчгүй суудлын тоо мэдэгдэх үйц нэмэгдсэн байв. Ямар ч уран бүтээлийг хүнд үзүүлэхийн тулд хангалттай мэдээлэл тарааж, сурталчилгаа хийх учиртай. Тасалбараа сайн борлуулах нь ч үйл ажиллагааны чухал хэсэг. Хүн үзээд гайхан биширмээр шил дэг тоглолтыг нэг дор цуглуулчихаад алга ташилтын нүргээ өргөх үзэгчээ “уриагүй” нь харамсалтай.
Тэмцээн байсан учраас зохион байгуулагчид ашиг орлогын тухай умартсан байж мэдэх ч энэ удаа үзэгч эрхгүй үгүйлэгдэж байлаа. Шидэх банзнаас үсрэгч, акробатчид агаарын гимнастик, уран нугаралт, хүч тамирын гайхамшиг зэрэг үзүүлбэр байсаар атал амьтангүй цирк, илбэчингүй тоглолтыг харахаар давсгүй хоол идэж байгаа мэт амтгүй байсныг яана. Монголд залуу илбэчид байхгүй юм болов уу, эсвэл тэд гаднын улс орон руу тоглолтоор явчихсан юм уу.
Угаас “амьтанд ээлтэй” “АСА” циркийнхэн манеждаа амьтан тоглуулахыг хориглоод бүх амьтнаа тараачихсан шүү дээ. 70 жилийн түүхтэй Монголын циркийн урлагийн төлөө цохилох уран бүтээлчдийн зүрхний хэмнэл хүчтэй ч алс хэтийг нь харж, төлөвлөж зааварладаг соёл урлагийн бодлого гаргагчдын амьсгаа нь нэг л бүдэгхэн сонсогдох авай. Циркчид бие даан уран бүтээлээ туурвиж байна.
Тэд өрсөлдөж, ур чадвараа сорьж байна. Чадлаараа зүтгэн ойгоо тэмдэглэж байна. Гэхдээ 71 дэх жилээс эхлэн тэд үргэлж ингэж чадах болов уу. Эзнийг нь мартаад гал голомтыг нь хувьчилчихсанаараа төрийн эрхэм дээдсээс энэ асуултын хариуг нэхмээр.
ЯМАР ГОЁ ЮМ БЭ, БРАВО
Баярлалаа. Энэ тэмцээнийг зохион байгуулж тав хоног цөөн ч гэсэн үзэгчийг танхимдаа цуглуулсанд чинь талархъя. Энэ өдрүүдэд олон жил уулзаагүй уран бүтээлчид ч нэг нэгнийхээ мэндийг эрж, манежаа орхисон ахмадууд залуу насаа эргэн дурссан.
Харин циркт зочилж, мэргэжлийн жү жигчдийн тоглолт үзээгүй удсан монголчуудад энэ тоглолт сюрприз байлаа. Циркийн урлагийн ирээдүйг бодохоор таагүй гэмээр зүйлс санаанд буух ч 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нд цирк үзлээ, гоё юм аа.
Ж.Солонго