Вьетнамын баруун хойд хэсэгт байдаг Фансипан нь Энэтхэг, Хятадын хамгийн өндөр уул юм. Оргил хүртлээ 3143 метр өндөр уг уулыг Энэтхэг, Хятадын дээвэр хэмээн нэрлэдэг аж.
Энэхүү үзэсгэлэнт ууланд 2024 төрлийн цэцэг алаглаж, 327 зүйлийн амьтан амьдардаг байна. Тэр хавийн аялал жуулчлалын компаниуд гурав хоногийн зугаалга зохион байгуулдаг юм байна.
Жуулчид эхний өдөр уулын бэлээс өөд 1500 метрт байрлах жижиг тосгонд ирж, дараагийн өдөр нь 2800 метрийн өндөрт байрладаг шөнийн зусланд зочилдог гэнэ.
Ихэнхдээ уулын спортынхон Фансипаны оргил өөд гардаг. Энэ өндөр уулын орой үүлсийн дээгүүр хөвж буй мэт харагддаг нь хамгаас үзэсгэлэнтэй.