Европын бичиг үсгийн соёлын тухай одоогийн ойлголтыг цаг хугацааны болон төрөл зүйлийн хувьд багагүй өөрчлөх нэгэн олдвор түүхчид, археологчдын анхаарлыг татаж байна. Грекийн Иклайн тосгоноос өнгөрсөн зун олдсон чулуун самбар дээрх бичээсийг судалж, МЭӨ 1450-1350 онд хамаатай болохыг тогтоожээ. Тэрхүү бичээсийг Европ тивд амьдарч байсан хүмүүсийн үйлдсэн анх ны бичвэр хэмээн тодор хойлжээ.
Өмнө олдсон бичиг соёлын олдворууд үүнээс даруй 150 жилийн өмнөх үед хамааралтай хэмээн тогтоосон байдаг. Тэгэхээр энэ нь одоогийн байдлаар хамгийн эртнийх болж байна. 10-15 см чулуун дээрх дүрс Миккейний соёл иргэнш -лийн үеийн Б хэлбэрийн бичиг болохыг эрдэмтэд тогтоожээ. Энэ үед хамаатай крито-миккейний бичгийн соёлын анхны олдворыг XIX зууны эхэнд Грекийн Крит арал орчмоос олжээ.
“Тэр үеийн бичиг соёлын баримт тун олдоц муутай байдаг. Бид ийм зүйл олсондоо их олзуурхаж, баярлаж байна. Энэ нь Миккейний соёл иргэншлийн тухай ихийг хэлж өгнө. Ингэснээр түүхийн тухай зарим ойлголтод том өөрчлөлт орох нь дамжиггүй” гэж Сент-Луизе дэх Мис суригийн их сургуулийн доктор, археологич Майкл Космопулос мэдээлжээ. Судлаачид олдворыг уншиж комикс хэлбэрийн бүтээл болохыг тог тоосон нь хэл шинжлэлийн ухаанд шинэ хуудас нээсэн аж.
Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ