Тайландын 19 настай Мали Дуандт дэлхийн хамгийн өндөр өсвөр настнаар тодорч, Гиннесийн амжилтыг шинэчиллээ. Түүний өндөр 208.3 см, 130 кг жинтэй. Тэрбээр үүнээс ч өндөр болох магадлалтай байсан бөгөөд эмчилгээний улмаас “суналт” нь зогсож байгаа аж.
Есдүгээр анги хүртлээ бусдын л адил жирийн өсөлттэй байсан Мали гэнэт л “ургаад” эхэлсэн гэнэ. Ийнхүү өөрчлөгдсөн нь тархины хавдар болон дааврын өөрчлөлтөөс болсон гэж эмч нар оношилжээ. Тэрбээр одоо эмчилгээ хийлгэж, байнга эм бэлдмэл хэрэглэж байгаа учраас гэртээ ээждээ тусалдаг юм байна.
Ж.ЭРДЭНЭ