“Киви” хамтлаг тарж байгаа гэсэн мэдээллийг тус хамтлагийн продюссер Б.Ангирмаа болон хамт - лагийн ахлагч Ука үгүйсгэж байгаа ч тэрбээр соло карьер хөөх бодолтой байгаагаа нуусангүй.
Ганцаараа дуулсан хоёр дуугаа дүрсжүүлсний зэрэгцээ СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид сурч байгаа аж. Тэрбээр гавьяат жүжигчин М.Найдалмаа багшид шавилаад хоёр жил болж буй гэсэн. Тэгэхээр гурван жилийн дараа сонгодог урлагийн тогоонд шаргал үстэй дуучин нэгээр нэмэгдэж ари дуулах уу, поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвих уу гэдгээ шийдэх биз ээ.
“Ам барьж дууллаа”, “Хөгжим, бүжгээр тордсон ч хоолой нь гарахгүй” гэсэн шүүмжлэлийг үгүйсгэхээр номын дуу сонсож байгаа Ука энэ тухайгаа МҮОНР-ийн “Үнэн худлын хооронд ямар зай байдаг вэ” нэвтрүүлэгт оролцохдоо дэлгэрэнгүй ярьжээ.