“Примадонна” хэмээн өргөмжлөгддөг дуучин Алла Пугачева өчигд өр Кремлийн ордонд төрсөн өдрөө тэмдэглэв. Түүний 62 насны төрсөн өдөр охин Кристина Орбакайтегийн тоглолттой давхацсан байна.
Оросын урлаг соёл, нийгмийн зүтгэлтнүүд, улстөрчид, бизнесменүүд цуглаж Алла Пугачевад баяр хүргэлээ. 2009 оноос хойш тайзан дээр гарах нь багассан тэрбээр энэ өдөр шинэ уран бүтээлээсээ толилуулж, шүтэн бишрэгчдээ баярлуулав.