“Чамдаа” дуугаараа залуусыг байлдан дагуулж, хип хоп урлагийг Монголд нэг хэсэгтээ л эрчтэй хөгжүүлсэн “Дижитал” хамтлагийн ахлагч,” Монголын хип хоп холбоо”-ны ерөнхийлөгч Баавар нэгэн FM радиогийн хөгжмийн нэвтрүүлэгт хүндтэй зочноор уригдаж оролцохынхоо өмнө “Донж” төвийн Б.Төгөлдөрөөс хүмүүстэй ямар сэдвээр ярилцвал таалагдаж болох талаар зөвлөгөө авчээ.
Б.Төгөлдөр түүнд “Чи ээжийн тухай ярь. Хүмүүс ээжийнхээ тухай тэр болгон дурсаад байдаггүй юм. Хурдан морь, хообийныхоо тухай голдуу ярьдаг.
Энэ хорвоод эх хүний ач тус ямар их үнэтэй байдаг талаар зөв ойлгуулж хэлэх хэрэгтэй ” хэмээн ах хүний ёсоор үнэтэй сургамж хайрласан гэнэ. Баавар нэвтрүүлэгт оролцож байхдаа “Хүн болгон эхийнхээ ачийг хариулах хэрэгтэй.
Ер нь Монголд ээж хэд байгаа билээ, морь хэд байгаа билээ...” гээд л эрхэм зөвлөгчийнхөө жишээ, зөвлөгөөг хослуулж ярьсан нь сонсогчдын сэтгэлийг татах гэсэн бус харин ч элгийг нь хөшөөх дөхсөн сурагтай.