Холливудын алдарт жүжигчин Николас Кейжийг олон нийтийн хэв журам зөрчсөн хэмээн Шинэ Орлеанд саатуулсан билээ. Зоогийн газраас харьж явсан Николас эхнэр Элистэйгээ муудалцсаныхаа дараа хажууд зогсож байсан машинуудыг цохиж, шуугиан дэгдээсэн байна.
Тэрбээр чимээ шуугиан гаргахгүй байхыг хүссэн цагдаа нарт “Яагаад намайг баривчилж болохгүй гэж” хэмээн агсан тавьжээ.
Николас Кейжийн гэргий Элис Ким өнгөрсөн ням гаригт 10 мянган долларын барьцаа төлж, түүнийг суллуулжээ.