Хошин урлагийн нэгэн төрөл болох элэглэл манайд сүүлийн үед эрчимтэй хөгжиж, энэ төрлөөр мэргэшсэн жүжигчид товчилсон нэрээрээ алдарших болжээ.
Сэтгүүлч, жүжигчнээс эхлээд сайд даргыг хүртэл элэглэн дуурайдаг Чапи, Суурь, Ишхүү нарын хөтлөх “Live comedy” нэвтрүүлэг тун удахгүй UBS телевизээр гарах гэж буй юм байна.
Нийгмийн тулгамдсан асуудал, хүнд суртал гээд болж бүтэхгүй байгаа бүхнийг инээдээр “эмчлэх” зорилготой эл нэвтрүүлгийн хөтлөгчөөр жирийн үзэгчид ч ажиллах боломжтой аж.