Их Британийн “The Bookseller” сэтгүүл хамгийн хачин нэртэй номыг уншигчдын саналаар шалгаруулдаг уламж - лалтай. Энэ жил “Managing a Dental Practice: The Genghis Khan Way” буюу “Шүдийг хэрхэн эмчлэх вэ: Чингис хааны зам” нэртэй бүтээл хамгийн хачин нэртэй номоор шалгарчээ.
52 долларын үнэтэй энэхүү номын зохиогч нь Америкийн шүдний эмч Майкл Янг. Тэрбээр анагаач ухааны салбарт ажилласан олон жилийн туршлагаасаа хуваалцсан нь шүдний залуу эмч нарын ширээний ном болсон гэнэ. “Цахим ертөнц дэлхийг аалзны шүлс мэт хэрснээр хүмүүсийн ном унших нь багассан.
Магадгүй тийм учраас буурьтай зохиолчид хүртэл бүтээлдээ хачин жигтэй нэр өгөх нь олширчээ. Гэхдээ энэ бол бизнесийн бас нэг ухаан шүү дээ” хэмээн тэмцээнийг зохион байгуулагч Хорацё Бэнт ярьжээ.
Б.ОЮУТАН