Хойд мөсөн далайд сүм барьж буй үнэн алдартны шашинтнууд болон оцон шувуудын хооронд асуудал үүссэн талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Тэндхийн уугуул оршин суугч оцон шувууд барилгачдын эд зүйлсийг байнга хулгайлдаг гэнэ.
Тэдгээр шувуу хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлэхгүй ч эзгүй хойгуур нь баазад нь ирж таарсан зүйлээ аваад зугтчихдаг гэмтэй. “Биднийг ажилдаа гарсны дараа оцон шувууд далимдуулдаг. Тааралдсанаа аваад бушуухан зугтаж буйг нь бид олонтаа харсан. Бүр нэг метрийн зайтай ойрхон зөрсөн тохиолдол ч бий” хэмээн Хойд туйл судлаач Владимир Кошелев ярьжээ.
“Урт гартай” шувуудыг шийтгэвэл амьтны эрхэнд халдсан хэрэг болох тул судлаач, барилгачид яахаа мэдэхгүй байгаа гэнэ.