Nephila jurassica зүйлийн аалзны тор нь алтан шаргал өнгөөр гялалздагаараа алдартай. “Алтан тойрог нэхэгч”-ийн тод өнгөнд хууртсан амьтад амархан өгөөш болдог аж. Халуун орны бүсэд амьдардаг энэ зүйлийн аалз үлэг гүрвэ лүүдтэй зэрэгцэн оршиж байсныг Америкийн Канзасын их сургуулийн эрдэмтэд уржигдар мэдээллээ.
Өвөр монголын нутгаас уг аалзны чулуужсан үл дэгдлийг олсон бөгөөд 165 сая жилийн тэртээх болохыг тогтоожээ.
Сарьсан багваахай, шувуудыг ч барих чадалтай аалзны тэрхүү чулуужсан үлдэгдэл одоогоор хамгийн томд тооцогдож буй. “Аалз бол шавьжны тоо толгойн тэнцвэрийг хадгалдаг махчин амьтны нэг. Аалзнууд бидний бодсоноос ч өмнө дэлхий дээр амьдарч байж шүү дээ. Юрийн галавын үед байсан шавьжуудыг судлахад уг олдвор чухал ач холбогдолтой” хэмээн тус их сургуулийн палеонтологич Пол Сэлден ярьжээ.