Сэтгүүл зүйн дээд шагнал “Пулитцер”-ийн төлөө дэлхийн өнцөг булан бүрийн хэвлэл мэдээллийн салбарынхан өрсөлдсөнөөс уран сайхны гэрэл зургийн төрөлд “Монголын өршөөлгүй жавар” зураг эцсийн шатанд үлджээ. Америкийн “Getty Images” гэрэл зургийн агентлагийн фото сурвалжлагч Паула Бронстейний дуранд буусан эл зургийн тайлбар нь “Улаанбаатар хотод нийтийн тээвэрт үйлчилж буй автобусны цонхоор”. 2010 оны гуравдугаар сарын 6-нд Монголд авсан гэрэл зураг юм байна.
Хатагтай Бронстейн 25 жил гэрэл зургийн сурвалжлагчаар ажилласан бөгөөд өнгөрөгч онд “Оны шилдэг зураг” олон улсын тэмцээний шилдгээр тодорчээ. Яагаад Монголыг зорих болсон тухайгаа “Гучин жил тохиогоогүй хүнд өвлийг даван туулж буй ард түмний амьдралыг нүдээр харахыг хүссэн юм.
Гуравдугаар сард гэхэд тэнд 17-20 хэмийн хүйтэн байдаг юм билээ. Өнгөрсөн өвөл малчид малынхаа 40-60 хувийг зуданд алдсан гэсэн. Тэдний цорын ганц өмч нь мал учир энэ нь тэдний хувьд их гарз хохирол. Тиймээс тэр бүхнийг нүдээр үзэж, гэрэл зурагт буулган баримтжуулсан” хэмээн тайлбарлажээ.
У.ТЭНҮҮН