“Voice” хамтлаг БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод болсон “Хаврын баяр” олон улсын урлагийн их наадамд оролцоод өчигдөр эх орондоо ирлээ. Холоос ирсэн хүнээс сонин сайхан дуулахаар хамтлагийн ахлагч С.Баттулгатай утсаар холбогдсон юм.
-Сайн явж ирэв үү? Олз омог ихтэй юү?
-Сайн явж ирлээ. Наадамд амжилттай оролцож гран при алтан цом аваад ирлээ дээ.
-Та нараас өөр уран бүтээлч явсан уу?
-Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, соёлын тэргүүний ажилтан Ч.Баярмаа явсан. Тэр мөнгөн цом авсан шүү. Бид багаа манай хамтлагийн “Монголын дуу хоолой” бүтээлээр нэрлэсэн юм.
-“Хаврын баяр”-т хэдэн орны хэчнээн уран бүтээлч оролцов?
-Хориод улсын 500 гаруй уран бүтээлч урлагийн бүх төрлөөр өрсөлдлөө. Шилдгүүдийн гала тоглолтод бид оролцсон.
Х.УЯНГА