Арлын оронд Монголын нэрийг дуурсгасан дуучин Д.Оюунтүлхүүр анхны нөхөр Базараасааа өрх тусгаарласныхаа дараахан Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Балдоржтой гэрлэсэн. Түүний нөхрийг яруу найраг сонирхдог, тэр бүү хэл олны дунд хит болсон “Зүүдний учрал”, “Ижийгээ гомдоох учиргүЙ” дууны шүлэг бичсэнийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Хаа холын Япон улсад амьдардаг дуучин бүсгүйтэй суучихна огт төсөөлөөгүй явсан залуу танилцсаныхаа дараахан “Зүүдний учрал” дууны шүлгийг тэрлэжээ. Оюунтүлхүүр шүлгэнд нь өөрөө ая хийж, дуулсан аж.
Балдоржийг эгч нь дуучин бүсгүйтэй танилц хэмээн ятгахад “Ээ намайг тоохгүй дээ” гээд эхэндээ жийрхдэг байсан бодлыг нь Оюунтүлхүүр анхны болзоогоороо өөрчилж чадсан гэдэг.
Ирээдүйн эхнэртээ анхны харцаар дурлаж, зан аашинд нь татагдсаар гал голомтоо бадраасан хүргэнийхээ тухай хадам аав нь хожим “Миний охин хожуухан учирсан ч насны ханиа олсон доо” хэмээн дурссан гэдэг.