Бие даан уран бүтээл туурвих болсон “Pussycat Dolls” хамтлагийн ахлагч Николь Шерзингерийн шинэ уран бүтээл хөгжмийн ертөнцөд шуугиан тариад байна. Түүний “Killer Love” цомогт багтсан “Right there” дууг дүрсжүүлэх ажил ид өрнөж байгаа бөгөөд энэ талаарх мэдээлэл MTV хөгжмийн сувгийн цахим хуудаснаа нийтлэгджээ.
Реппер 50 cent-тэй хамтран дуулсан “Right There” дууны клипийг Пол Хантер найруулсан бөгөөд тэрбээр энэ тухайгаа “Хэдийгээр бид Лос-Анжелес хотын төвд зургаа авч байгаа ч клип бэлэн болсны дараа үзвэл Улаан баатар хотод хийсэн мэт санагдах болно. Бид тэндхийн эрс тэс уур амьсгалыг харуулахыг хичээсэн” гэжээ.