Засгийн газраас баталсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн “Амар тайван, аюулгүй орчин” сэдэвт ажил эхэллээ. Энэ ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн эргүүлийн өдрийг өнөөдөр зарлав. Бүх нийтийн амар тайван амьдрах орчин бүрдүүлэхэд урлаг соёлын одод оролцохоо мэдэгдсэн.
Тухайлбал, Баянгол дүүрэгт Төрийн шагналт, жүжигчин Н.Сувд, Ц.Төмөрбаатар, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Золбоот эргүүл хийх бол ХанУул дүүрэгт дуучин Т.Дэл гэрмөрөн оролцож цагдаагийнхантай хамтарч хэв журам сахиулах юм байна.
Х.Сүрэн