Америкийн “Тайм” сэтгүүл 2011 оны хамгийн нөлөө бүхий 100 хүнийг шалгаруулсан байна. Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн дэглэмийг унагахыг “Facebook”-ээр уриалж, Тахрирын хувьсгалыг эхлүүлсэн Ваэль Гоним энэ жагсаалтыг тэргүүлж, эдийн засагч Жозеф Стиглиц, бизнесмен Рид Хастингс нар удаалжээ.
“Facebook” сүлжээг үндэслэгч, залуу тэрбумтан Марк Зүкерберг, ХБНГУын Канцлер Ангела Меркель, “Wikileaks”-ийн тэргүүн Жулиан Ассанж нар эхний аравт багтсан байна.
Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, хөтлөгч Опра Уинфри, Канадын дуучин Жастин Бибер нар энэ оны нөлөө бүхий хүмүүсийн тоонд оржээ.