Энэтхэгийн төв банкнаас 200 гаруй мянган доллар алдагдсан хэргийг тус улсын цагдаагийн газар шалгаж байна. Сонирхолтой нь банкны ажилтнуудын өгүүлснээр хэргийн эзэн нь морин шоргоолж гэнэ. Уттар Прадеш дэх салбарт эл хэрэг гарсан бөгөөд банкны ажилтнууд тооллого хийхээр үнэт цаас хадгалдаг өрөөндөө оржээ.
Гэтэл үнэт цаасны ихэнх хэсгийг морин шоргоолж идчихсэн байж. Энэ тухай тус банкны менежер Сунил Двиведи “Бид үнэт цаас болон бичиг баримтаа морин шоргоолжноос хамгаалах олон арга хэмжээ авдаг.
Харамсалтай нь энд морин шоргоолж ихтэй учир нүүхээс нааш тэднээс бүрэн хамгаалах аргагүй” гэжээ.
У.ТЭНҮҮН