Яруу найрагч Х.Соёмбо дууны шүлэг бичиж, өнөө цагийн уран бүтээлд өөрийн гэсэн өнгө төрхөө харуулж чадсан. Найрагч залуу дуучин Б.Сарантуяад сэтгэл алдран, нууцхан дурлалдаа шатаж, шаналж явахдаа “Галзуу дурлалт залуу” дуугаа зохиожээ.
Тэрбээр поп хатагтайг анх харчихаад “цаанаасаа л гэрэлтээд байдаг биширмээ бүсгүй шүү ” хэмээн дуу алдсан гэдэг. Хайрласан бүсгүй шигээ эмэгтэйг битүүхэндээ хайдаг тэрбээр гэр бүлийн амьдралд хөл тавихаар зэхэж буй сурагтай.
“Камертон” хамтлагийн дуучин Б.Ган-Эрдэнийн “Гүнж минь болооч”, “Миний амьдрал”, дуучин С.Жавхлан, “Freezone” хамтлагтай хамтран дуулсан “Төгсөх оюутны дуу”, “Take off” хамтлагийн “Аялгуу” гээд олон дууны шүлгийг тэрбээр тэрлэсэн.
“Тэрлэсэн шүлгийг минь чин сэтгэлээсээ дуулж, олны хүртээл болгож чаддаг дуучин бол Б.Сарантуяа, Д.Болд” гэж найрагч шүүсэн гэнэ шүү.