Саяхан л цэцгийн баглаа, дарс захиалан гэртээ хүргүүлж байсан Элтон Жоны амьдрал эрс өөрчлөгдсөн гэнэ. Тэрбээр дөрвөн сартай хүү Захаригаа эрүүл чийрэг өсгөхөөр эхчүүдээс хөхний сүү худалдан авч, “FedEx” ачаа тээврийн компаниар гэртээ хүргүүлэх болжээ.
Тэрбээр нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцож “Захаригийн тээгч ээж нь хүүг хөхөөр хооллодог” гэж ярьсан байдаг. Харин одоо тээгч эхээс худалдан авсан сүүгээ Калифорни дахь гэртээ хүргүүлдэг болсноо хөтлөгч Барбара Уолтерст хуучилжээ.
У.ТЭНҮҮН