Швейцарийн Базель хотыг зорих жуулчдын тоо сүүлийн хэд хоногт эрс өссөн нь аморфофаллус хэмээх цэцэгтэй хол боотой аж. Халуун орны ойд ургадаг, эхүүн, өмхий үнэрээрээ алдартай энэхүү ургамлыг “цогцос цэцэг” хэмээх нь бий. Зэрлэг байгальд ургахдаа ч ховорхон цэцэглэдэг аморфофаллус Базелийн цэцэрлэгт хүрээлэнд “өгөөмөр загнажээ”.
Тус хүрээлэнгийнхний ярьснаар аморфофаллус цэцэглэсэн нь сүүлийн 75 жилд ганц тохиосон гайхалтай явдал болжээ. Хараа булаам үзэсгэлэнтэй ч ойртохын аргагүй муухай үнэртэй энэ ургамал цэцэглэсэн 134 тохиолдлыг дэлхийн суд лаачид бүртгэсэн байна.
Ийм ховор зүйл үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид тус хотыг зорин ирж байгаа тухай АР агентлаг мэдээлэв. Аморфофаллус гуравдугаар сард цэцэглэдэг бөгөөд өдөрт зургаа хүртэл см ургадаг нь со нин гэнэ. Энэхүү цэцгийн эх орон нь Индонезийн Суматра арал юм байна. Хэдийгээр цэцэгнээс ялгардаг муухай үнэр тэ сэхийн аргагүй байгаа ч тус хотынхон тун бэлгэшээж буй гэсэн.
Ж.ЭРДЭНЭ