Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Жинхэнэ хайр” анхны тоглолтоо хийсэн “Гурван охин” хамтлагийнхан соёлын тэргүүний ажилтан болжээ. Хамтлагийн гишүүн Д.Солонго “Тоглолтынхоо алдаа оноо, амжилт дутагдлыг дүгнэж, цаашдын ажлаа тө лөвлөж байна. Нуруун дээр байсан нэлээд ачаагаа суллах шиг боллоо.
Тоглолтын хоёр дахь өдөр бид соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаасан нь бидний урлагт өгсөн зүрх сэтгэл, хөдөлмөр, уран бүтээлийн үр шим гэж бодож байна. Энэ шагнал бидэнд улам ихийг хийх урам зориг, эрч хүч өглөө” хэмээсэн.
Тэд тоглолтынхоо маргаашаас шинэ уран бүтээлийнхээ ажилд орсон бөгөөд “Дэлхийн ягаан зүрх” дуундаа клип хийлгэж байгаа аж. Мөн 12 дуутай шинэ цомгоо хэвлэлтэд явуулахад бэлэн болжээ.
Х.УЯНГА