Аргентиний нийслэлийн ойролцоох нэгэн хотын автобус компани эрэгтэй жолооч нараасаа татгалзжээ. Тээврийн хэрэгсл үүд огцом зогсож, хэт хурдтай эргэх нь зорчигчдын тав тухыг алдагдуулдаг. Ийм үйлдлийг ихэвчлэн эрэгтэй жолооч хийдэг тул зорчигчдын аюулгүй байдал, тав тухыг нэгдүгээрт тавьдаг тус компани ийм шийдвэр гаргасан байна.
Эмэгтэйчүүдэд нийтийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгосноор үйлчлүүлэгчдэд гэртээ байгаа мэт дотно сэтгэгдэл төрүүлдэг давуу талтай болохыг өөрчлөлт хийсэн тус компанийн удирдлага онцолж байна. Түүнчлэн 270.000 иргэнтэй хотынхоо нийтийн тээврийг хариуцдаг тус компани орон нутгийн сургууль болон өндөр настныг асрах төв гэсэн шинэ чиглэл нэмсэн байна.
У.ТЭНҮҮН