Америкийн монголч эрдэмтэн Жек Уотерфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” бүтээл amazon.com-ын 2011 оны шилдэг сонсдог номын уралдаанд оролцож буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл уг ном 150.000 гаруй хүний санал авч шилдгээр шалгарчээ.
Карл Марлантесын “Вьетнамын дайны түүх” уг бүтээлтэй санал тэнцсэн тул шүүгчид хэлэлцэн хоёуланг нь шилдгээр тодруулсан юм байна. Хил хязгаар, улс төрийн ухаан, техник технологи, зэр зэвсэг, худалдаа наймаа, хэл соёлын салбарт Чингис хаан, түүний байгуулсан эзэнт гүрэн арилшгүй ул мөрөө үлдээсэн хэмээн бичжээ.
Түүнийг догшин нүүдэлчин хэмээн ярих нь бий ч буурай Европыг сэрээж, ертөнц даяар их тэсрэлт хийсэн тухайг нь уг номд өгүүлдэг.
Б.ОЮУТ