“Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай лам гэдгээ фэнүүдээсээ нуудаггүй. Тэрбээр багаасаа орцонд гитар тоглон, дуу дуулж урлагийн авъяастай гэдгээ мэдэрсэн гэдэг. Дуучин залуу арваад настай байхдаа хийдэд шавилан сууж, улмаар шашны дээд сургуульд үргэлжлүүлэн суралцжээ. Сургуулиа дүүргэж, лам болсон хойноо ч урлагт дуртай зангаа орхилгүй явсаар “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин болсон аж.
“Гучин наймтай аав” дууных нь клип телевизүүдийн хөгжмийн сувгаар гарсны дараахан хүмүүс түүнээс “Тантай яг адилхан хүн телевизээр дуулаад гарч байна.
Дүү чинь үү” гэж асуухад тэрбээр “Тийм ээ, манай дүү байгаа юм” гэж худлаа хэлдэг байжээ. Түүнийг дуучин гэдгийг хүмүүс аажимдаа мэдэж, үзүүлэх гэж ирэхдээ “Таны уран бүтээл өндөр үү” хэмээн асууж, найрсаг яриа дэлгэдэг болсон гэнэ.
Тэрбээр дуулахын зэрэгцээ сайн ая зохиогч. Залуу яруу найрагчдаар шүлэг тэрлүүлж, өөрөө ая хийн хамтлагийнхаа гишүүдээр дуулуулдаг болсон гэнэ лээ.