Монголд эр зориг, хүсэл сонирхол, авьяас чадлаараа алдрын титэмд хүрсэн хуруу дарам цөөн хүн бий. Тэднийг их аварга Д.Дагвадорж, уулчин Г.Өсөхбаяр нар тэргүүлдэг гэхэд хилсдэхгүй. Дэлхийн долоон ноён оргилын дөрөвт нь амжилттай авирсан уулчин залууг хэвлэлийнхэн “Пуужин” хэмээн нэрийдэх болжээ.
Залуу насныхаа омог бардам амжилтаар тив, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулсан тэд саяхнаас худ ураг барилдаж, спортын хорхойтнуудын дунд бас нэгэн дуулиан дэгдээгээд буй.
Г.Өсөхбаяр гавьяатын эмэгтэй дүүг Их аваргын үеэл дүү нь гэргийгээ болгохоор сонгож, албан ёсоор бэр гуйжээ.
Хоёр талын худ ураг удахгүй хорвоод мэндлэх шинэ хүнээ тэсэн ядан хүлээж суугаа гэсэн.