Гоо сайхан, хувцасны загвар, зөвлөгөө, оддын нууцыг бүсгүйчүүдэд дэлгэдэг “Glamour” сэтгүүл жил бүр оны шилдэг бүсгүйчүүдийг тодруулдаг. Өнгөрөгч оны шилдэг бүсгүйн нэгээр “Black Eyed Peas” хамтлагийн дуучин Ферги тодорсон. “Грэмми”-гээс авсан түүний шагналууд, шинэ цомог, өөрийн нэрийн үнэртэн худалдаанд гаргасан зэрэг нь Холливудын нэгдүгээр ангиллын жүжигчин Жулиа Робертс, загвар зохион бүтээгч Донателла Версачи, Иорданы хатан хаан Раниа нартай зэрэгцэн шилдгийн жагсаалтад багтахад нөлөөлсөн гэнэ. Калифорнийн бүсгүйн дотоод ертөнц рүү өнгийхөөр тус сэтгүүлийн сурвалжлагч Кэти Курик ярилцсаныг орчуулан хүргэе.
Та Фергигийн шүтэн бишрэгчдийн нэг юм биш биз. Би ч бас түүнийг хүндэлдэг. Караокед түүний “I Gotta Feeling” дууг нь дуулахад охин минь өөрийн эрхгүй бодогддог юм. Тэр аравхан настай атлаа Фергигээр бараг “өвчилсөн”. Гэхдээ яагаад болохгүй гэж. Цээлхэн хоолойтой атал хамтлагийнхаа гоцлол дуучин болохын төлөө огт тэмцэлддэггүй чанар, ДОХ болон хавдрын эсрэг хүмүүнлэгийн аяны эн тэргүүнд зогсдог нь хүүхдүүдэд үлгэр дуурайл болох учраас тэр. Өнгөрөгч онд хамтлагаараа “Грэмми”-ийн наадмаас зургаан ч шагнал хүртэж, өөрийн нэрийн үнэртнийг худалдаанд гарган, жүжигчин Жорж Дюхамелтэй гэрлэсэн гээд Фергигийн ажил, амьдрал амжилтаар дүүрэн байсан.
-26 долоо хоногийн турш шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлж, зургаан “Грэмми” өвөртөлж, аялан тоглолт хийгээд омог ихтэй байлаа. Шагнал гардах үед ямар сэтгэгдэл төрж байв?
-Яг одоо өмнөөс тань хараад сууж байгаа шиг л хүлээж авсан. Би угаасаа амархан хоёр минь бас хойд аав маань тайзан дээр гарах тогтчихож.
-Шоу бизнесийн ертөнц хоёрдмол шинжтэй гэдэг. Нэг нь тухайн тойрогт орсон хэн бүхнийг сэтгэлийн дарамтад оруулж чаддаг байдал. Уран бүтээл нь амжилт олохгүй бол бүр ч хүнд тусдаг гэдэг. Харин та энэ бүхнийг хэрхэн даван туулж байна вэ?
-Азаар би бүр жаахан охин байхаасаа юу хүсэж байгаагаа сайн мэддэг байсан. Тиймээс сэтгэл гонсойж, урам хугарсан ч зорилгоосоо буцаж, шантардаггүй. Миний дотоод ертөнцөд юунд ч үл няцах агуу хүч оршдог. Би бол амьдрал, хүсэл зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч.
-Аяллыг адал явдалтай байх тусам амттай болдог гэж үздэг цөөнгүй хүн бий. Та тэдний нэг мөн үү?
-Эргэлзээгүй мөн. Аав минь намайг бүр жаахан байхаас “Амжилт бол аялал” гэж сургадаг байлаа. Харин энэ сургаал нь аялан тоглолтын үеэр ядарч, тамирдсан үед хүч сэлбэдэг байсан.
-Гэхдээ таныг бие муутай гэж сонссон. Гэсэн атал хэрхэн энэ бүхнийг амжуулсан юм бэ?
-Зогсолтгүй ажиллаад л…
-Би тоглоогүй байна аа.
-Би з ү р х м у у т а й , бас биеийн дархлаа их сул. Тиймээс өдөр бүр иог хийдэг. Бас яв ган аялах дур тай. Аялан т о г л о л т ы н х о о үеэр ч би дасгалж у у л а г ч т а й г а а хамт явдаг. Үүнийг би өөрийнхөө төлөө хөрөнгө оруулж, өөрийг өө хайрлаж байгаа явдал хэмээн хүмүүст тайлбарладаг юм.
-Аав, ээж хоёр тань багш байх аа. Харин та сурлага сайтай оюутан байсан гэдэг. Тэдний мэргэжил танд нөлөөлсөн үү?
-Хамгийн их нөлөөлсөн. Боловсрол гэдэг манай гэр бүлийн хувьд тун чухал зүйл. Би бүр хоёр настай байхдаа л уншиж сурсан. Ээж минь намайг жоохон байхад дэргэдээ суулгачихаад хамт ном уншдаг байлаа.
-Та бас хүүхэд байхдаа л шоу бизнесийн ертөнцөд хөл тавьсан. Гэхдээ тэдний олонх нь онохоосоо илүүтэй алддаг. Харин гэрийнхэн тань таныг хэрхэн жолооддог байв?
-Юуны өмнө гэрийнхэн маань миний хөдөлмөрлөж олсон мөнгөнд огт гар хүрдэггүй байсан. Намайг мөнгөө дэмий зүйлд үрж, буруу зам руу орох вий гэхээсээ илүүтэй тэд надад итгэдэг байсан нь намайг зөв зүгт жолоодох түлхүүр болсон. Нэг удаа би ээж тэйгээ хамт дэлгүүр хэсэж байлаа л даа. Нэ лээд үнэтэй, тансаг хэ рэг лээний зүйлс зардаг дэлгүүрт ороод хү рэм авах гэтэл “Сүмд хувц саа хан дивладаг жаа хан охин минь ийм том болчихсон юм уу” гэж билээ. Тэр үг на дад их том сургамж болсон. Хэрхэн энэрэнгүй, өгөөмөр байхыг би ээжээсээ сурсан.
-Биеийн галбирын тухай ярилцъя л даа. Би саяхан нэг аймшигтай тоо баримт сонссон. Эмэг тэйчүүдийн ердөө л хоёр хувь нь гадаад байдалдаа сэтгэл хангалуун байдаг гэнэ.
-Биеийн галбир, царай зүсээ голох гэдэг асуудал бараг л энгийн үзэгдэл болж. Их гунигтай байдал шүү. Өөртөө сэтгэл хангалуун байж чаддаггүй бүсгүйчүүддээ “Та энэ хорвоо дээр ганцаараа биш шүү” гэж хэлье. Хэрэв та зөв сонголт хийж чадвал өөрийнхөө сайн сайхан, давуу талыг өдрөөс өдөрт илүү мэдрэх болно.
-Нөхрийн тань тухай асуумаар санагдлаа. Та хоёр гэрлээд хоёр жил гаруй болж байна. Эхэндээ хэвлэлийнхэн та хоёрын тухай үнэн, худал мэдээлэл их бичдэг байсныг би тод санаж байна. Энэ үеийг хэрхэн даван туулав даа?
-Бид хүмүүсийн бодож байгаагаас ч илүү бат бөх хайр сэтгэлийн харилцаатай гэдгээ сайн мэддэг байсан. Бусдын хазгай гишгэхийг хүлээж байдаг ертөнцөд бид амьдардаг. Энэ бол шоу бизнесийн ертөнцийн нэг тал. Би хэвлэлийнхний анхаарлыг татах дуртай. Заримдаа огт нүүрээ будалгүй гудамжаар явган алхдаг. Явган аялал хийх дуртай ч нөгөө талаас папараццичдын анхаарлыг татах нь бизнест ч тус дөхөм болдог.
О.УНДАРМАА