Америкийн нийслэл Вашингтон хотын нэгэн дэлгүүрт үнээ сүү хулгайлсан хачирхалтай хэрэг гарчээ. Үнэндээ хөлөөсөө толгой хүртэл үнээний баг зүүж, хувцасласан 18 настай залуу уг хэргийг үйлджээ.
Тэрбээр дүүгийнхээ Halloween-ы бая рын хувцсыг өмсөн, үнээ шиг дөрөв хөллөн явсан гэнэ. Залуу 96 литр сүү хулгайлсан даруйдаа л цагдаад баригдаж.
“Олны анхаарлыг та тах зорилгоор тэрбээр үнээ шиг хувцаслан, сүүг хулгайлсан байна.
Үнээнээс сүүг нь хүчээр сааж авахыг эсэргүүцэн ийм үйлдэл хийснээ тэр бидэнд мэдүүлсэн” хэмээн цагдаагийнхан хэлсэн аж.
Б.Оюутан