Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ханхүү Уильям, хатагтай Кэйт Миддлтонтой хуримласантай холбогдуулан тэдэнд баяр хүргэж цахилгаан утас илгээв.
Ерөнхийлөгч цахилгаан утсандаа “Эрхэмсэг ханхүү Та хатагтай Кэйт Миддлтонтой ирээдүйн хувь заяагаа холбож буй хуримын энэ сайхан дурсгалт өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн байна.