“MN-25 дугаар суваг” телевизийн 15 жилийн ой энэ онд тохиож буй. Тус телевизийн уран бүтээлчид ойдоо зориулан олон уран бүтээл хийж буйн нэг нь “Мaking the band” реалити шоу. 300 гаруй охи доос шалгаруулж шигшиж авсан таван охин нэгэн хамтлаг болж төлөвших үйл явцыг харуулж байгаа уг шоу үзэгчдийн сонирхлыг ихээхэн татсан. Рок попын ертөнцөд шинэ содон өнгө оруулж, охи дын хамтлаг төрүүлэхийн төлөө шоуны зохион бай гуу лагчид “Матрикс” салон, “JT” загварын товчоо, “Космо политан” сэтгүүл зэрэг Монголдоо нэр хүнд тэй, салбартаа тэргүүлдэг байгууллагуудтай хамт ран ажиллаж байгаа. Охидыг бэлт гэлээ базааж, харил цан ойлголцоход дөхөм болгож 3000 доллараар бэлт гэлийн байр түрээсэлж, мөн хэмжээний мөнгөөр тохи жуулсан. Энэ их мөнгийг гаргаж байгаа нууц ноён тон нь “MN-25 дугаар суваг” телевизийн хамт олон.
Орчин үеийнхний сэтгэлийг татсан чадварлаг, авьяастай гишүүнтэй хамтлаг төрүүлдэг шоу гаднын телевизүүдэд олон бий. “MN-25 дугаар суваг” телевизийнхэн тэр нэвтрүүлгийг хуулах бус Монголын хөрсөнд буулгах зорилго тавьж, авьяастныг илрүүлээд орхих биш гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэхээр зүтгэснээрээ онцлог. Энэ нэвтрүүлгийн санааг телевизийн удирдлагууд гаргаж, уран бүтээлчид нь нэвтрүүлгийг ямар хэлбэртэй байлгах, хэрхэн амжилттай явуулах гэхчилэн дотоод агуулгыг дэглэсэн аж. “Мaking the band” шоунаас “Anеmonе” хэмээх таван хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг төрсөн. Нэвтрүүлгийн уран бүтээлчид шинэхэн хамтлагаа “бойжуулах” гээд тун завгүй яваа. Дуулах дуртай залуусаас эхлээд рок попын томчуудыг хүртэл атаархуулсан уг шоуг бэлтгэн цэнхэр дэлгэцээр та бидэнд хүргэж байгаа уран бүтээлчидтэй уулзлаа.

НАЙРУУЛАГЧ Ц.ЭНХТУЯА: -“Anеmonе” хамтлагийг “Чукагийн охид” гээд байсан, үгүй юм байна шүү дээ?
-Манай телевизийн хамт олон энэ хамтлагийг бий болгох гэж асар их хөдөлмөр, хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулж байна. “UP music production”-ы Ц.Чулуунбат ахаар дуу зохиолгох гэрээ байгуулсан. Тэднийг хамтлаг болгох, эхний уран бүтээлийг нь гаргах бүх хөрөнгө оруулалтыг манай телевиз гаргаж байгаа. Манай охидыг уран бүтээлч болгохын тулд Чука ах ихийг хийж байгаа. Зохиосон дуунууд нь ч сайн болсон гэж хүмүүс үнэлж байна лээ. Ингэж сэтгэл гаргаж байгаа болохоор л “Чукагийн охид” гэж харагдаад байгаа байх л даа.
-Төсөл ямар хугацаанд үргэлжлэх вэ. Энэ төслийг дуусгаад яах вэ?
-Хоёр сар гаруй үргэлжилнэ. Бидэнд энэ охидыг байнга авч явах туршлага байхгүй. Цаашдынх хувь заяанд анхаарлаа хандуулах цаг зав дутах байх. Тийм учраас төсөл дуусахаар продюссер Ц.Чулуунбатад хүлээлгэн өгнө.
-Охидыг яаж сонгосон бэ?
-Зарын дагуу 300-гаад охин ирсэн. Царайлаг, авьяаслаг, од болох ирээдүйтэйг сонгох нь бидний зорилго байгаагүй. Бид хүнийг өөрчилж болдог, хүн хөгждөг, сурдаг гэдгийг харуулахыг зорьсон. СУИС-д сурдаг ч дуулах ур чадвар бүрэн эзэмшээгүй, гэхдээ эвлэгхэн дуулчихдаг, ирээдүйтэй гэсэн гурван охиныг сонгосон. Нөгөө хоёр нь дуулах дуртай ч өмнө нь тайзан дээр дуулж байгаагүй хүүхдүүд. Гэхдээ тэдэнд ч давуу тал байгаа. Бүжгийн эвсэлтэй, өөртөө итгэлтэй. Хүн хичээх юм бол юу ч хийж чаддагийг харуулахаар тэднийг сонгосон. Авьяасаас илүү өөртөө итгэлтэй, хор шартай, зорилгынхоо төлөө яахаас ч буцахгүй байдал нь давуу тал болж бидэнд таалагдсан. Тэднийг сонгосондоо харамсахгүй байгаа.
-Нэвтрүүлэг эхэлснээс хойш сарын дараа нэг охиныг өөр хүүхдээр сольсон нь ямар учиртай вэ?
-Тэр охин бусдадаа дарагдсан уу, өөр зүйлд анхаарлаа хандуулсан уу, бидний хүссэн хэмжээнд өөртөө итгэлтэй, хор шартай байж чадаагүй.
-Нэвтрүүлэг хэдэн дугаар явах вэ?
-45 дугаар үзэгчдэд хүргэнэ. Энэ хугацаанд охид рок попын ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа олж, оршин тогтнох чадвартай болно гэж итгэж байгаа. Манай төсөл тэднийг хамтлаг болгож, рок попын ертөнцөд орох бэлтгэлийг нь хангаж байгаа. Өөрөөр хэлбэл, сургалт явж байна гэсэн үг. Эстрадын дуулаачийн мэргэжлийн Ч.Насантогтох багш хичээл зааж байгаа. Бүжгийн хичээл, фитнесс, биеэ авч явах, камертай харьцах, үс зүсээ янзлах гээд бүх төрлийн заавар, зөвлөгөө өгч байна. Ер нь таван охинд ховор олдох боломж нээгдсэн шүү.
ДУУНЫ НАЙРУУЛАГЧ Д.ЭРДЭНЭБАЯР: -Анхны томоохон шоу чинь амжилттай явж байна. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Энэ шоунд дандаа залуу уран бүтээлчид ажиллаж байгаагаараа онцлог. Бид шинэ хамтлагийн суурийг тавьж байгаадаа баяртай байгаа. Үзэгчдэд сайн нэвтрүүлэг хүргэхийн тулд хүчээ дайчилж цаг наргүй ажиллаж байна. Манай шоунд үзэгчид ам сайтай байгаа. Гэхдээ сайн, муу зүйл давхцах байлгүй. Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг даана.
ЗУРАГЛААЧ Б.РЭНЦЭНБЯМБА
-Охидын өдөр тутмын амьдрал, бэлтгэлийн зургийг авах гээд ачаалалтай ажиллаж байна уу?
-Ер нь их ачаалалтай ажиллаж байгаа. Өглөөнөөс орой хүртэл, амралтын өдрүүдээр ч ажиллаж байна. Орой хэдэн цагт харьж байгаагаа бараг мартсан. Гэхдээ миний хийх ёстой ажил болохоор ЦАГ НАРГҮЙ АЖЛЫН ҮР ДҮН “МAKING THE BAND” аль болох сонирхолтойгоор үзэгчдэд хүргэхийн төлөө зүтгэж байна. Ингэхийн тулд чөлөөтэй, задгай гэдэг утгаар ихэнх зургийг мөрөн дээрээс авч байгаа.
МЕНЕЖЕР О.ПҮРЭВ:
-Охид анх ямар байсан, одоо ямар болов?
-Өөр өөрийн үзэл бодолтой, янз янзын араншинтай охидыг нэг зорилгын төлөө зангидаж, нэг цул болгож ажиллах хэцүү л дээ. Манай төслийн зорилго бол энэ. Одоо охид нэгнийхээ төлөө явдаг, нэгнээ өмөөрч хамгаалдаг, хамтлаг ямар байх ёстойг мэддэг болсон. Гэхдээ нэгнийхээ мэдэхгүй чадахгүй зүйлд тусалж дэмжих тал дээр жаахан дутагдалтай байгаа. Удаан хугацаанд хамт байхаар тэр нь засарна гэж найдаж байна. Ирснээ бодвол өөрчлөлт, ахиц илт байгаа. Биеэ авч явах байдал, хувцаслалт, нүүр будалт гээд өөрчлөгдсөн зүйл их бий. Дуулах ур чадвар ч сайжирсан.
-Хамтлаг таван гишүүнтэй байхаар анхнаасаа төлөвлөсөн үү?
-Таван гишүүнтэй хамтлаг Монголд ховор шүү дээ. Тэгээд ч таван гишүүнтэй хамтлаг дуулж, бүжиглэхэд гоё харагддаг. Манай хамтлагийн уран бүтээл Монголын рок поп урлагт тэсрэлт болно оо. Энэ таван охиныг хамтлаг болгохын тулд бүх зүйлийг нь бид бэлдэж өгсөн. Одоо зөвхөн өөрсдийнх нь хичээл зүтгэл л бүгдийг шийднэ. Тэдэнд маш их боломж байгаа.
-Хамтлаг хэдэн дуутай болж байна вэ?
-Хоёр дуутай болсон. Нийт дөрвөн дуу гаргаж, хоёрт нь клип хийлгэж өгнө.
Х.Уянга