Монгол төрийн түшээдийн дунд удам сайтай, ажил үйлсээрээ өөдрөг яваа олны танил томчуудын хөвгүүдийг харж, битүүхэндээ сонжиж явдаг эрхэм олон байдаг аж.
Р.Рааш, Б.Бат-Эрдэнэ, Л.Гүндалайгаас авахуулаад охидтой гишүүд цөөнгүй. Л.Гүндалай гишүүн “Хайрлаж яваарай” номоо бичсэнээсээ хойш нэр алдартай айлын хөвгүүдийг сэмхэн ажиглаж суудаг болсон гэнэ.
Нэртэй хүний зүстэй хөвгүүдийг харж, сонждог болсон тухайг нь танил нөхөд нь лавлахад тэрбээр “Би гурван охинтой.
Хэний хүү эрийн цээнд хүрч, нийгэмд хэрхэн хөлөө олж амьдарч байгааг сонирхож харах нь охиддоо санаа тавьж байгаа эцэг хүний үүрэг шүү дээ” хэмээн хээв нэг хариулжээ.