Кингсбургийн “Young life” олон улсын хүмүүнлэгийн байгууллага монгол хүүхдүүдэд тусламж үзүүлэх тухай “Kingsburg recorder” мэдээлэв. 1979 онд байгуулагдсан тус байгууллага жил бүр нэг орныг тухайлан авч, тусламж үзүүлдэг бөгөөд ирэх онд Монголыг сонгох болсон тухайгаа үүсгэн байгуулагч Жони Томпсон нь ярьжээ
. Тэд сургууль завсардсан 10 хүртэлх насны хүүхдүүдэд багш хөлсөлж хичээл заалгах, сургууль байгуулж өгөх зэрэг үйл ажиллагаа явуулах юм билээ. Тус байгууллагын төлөөлөгчид 2000, 2002 онуудад Монголд ирж, хүмүүнлэгийн ажил зохион байгуулж байсан туршлагатай.
Ж.ТЭГШЭЭ