“Swing in Kremlin”, “Хүнийх”, “Тусгал” цомгоо сонсогчдод хүргэж, орос дууны “Носталгия” тоглолт хийж байсан дуучин Б.Баярцэцэгийн шинэ цомог сонсогчдын гарт очиход бэлэн болжээ. Тэрбээр уран бүтээлийн стилиэ өөрчлөн поп, кантри чиглэлээр дуулж байгаа гэнэ.
Шинэ цомогт ч поп, кантри дуунууд нь багтжээ. Тэрбээр “Би дуулж эхэлсэн цагаасаа л Монголд цоо шинэ хөгжмийн урсгал бий болгох мөрөөдөл тээж явсан. Энэ хугацаанд поп, кантри чиглэл надад илүү тохирохыг мэдэж авсан” хэмээсэн юм.
Цомогт орсон дуунуудаа дүрсжүүлж эхэлсэн гэнэ.
Х.Уянга