Театр, чуулгын суурь болдог чухал бүрэлдэхүүн бол найрал дуучид. Олон хоолойн гайхамшигт нийлэмжийг хөгжимтэй хослуулдаг энэ төрөлд хүчин зүтгэдэг уран бүтээлчид нь үзэгчдийн нүдэнд өртөж, олны танил болдоггүй ч тэдэнгүйгээр Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга зэрэг их айлыг төсөөлөмгүй.
Тиймээс жил бүр Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо Найрал дууны их наадмыг зохион байгуулдаг билээ. Долоо дахь удаагийн наадам өнөө орой 18.00 цагт болох юм байна. Наадамд ДБЭТ, ЦДБЭЧ, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургууль, Соёлын сургууль, ХБК, ХЦДБЧ-ын найрал дуучид болон БНАСАУ-ын “Тэнгэрийн дуу” найрал дууны хамтлаг оролцох аж.
С.СЭРГЭЛЭН