Хотолцагаан хэмээх баатарлаг гүнжийн тухай радио жүжиг энэ сарын 1-нд МҮОНР-гоор цацагдсан нь сонсогч олны талархлыг хүлээгээд байна. Ард олны хайр хүндлэлийг хүлээсэн цэргийн жанжин эмэгтэй улс орноо удирдахад хэрхэн оролцож, төрд дуу хоолойгоо хүргэж байгаа тухай эл жүжигт өгүүлдэг.
Айлын бэр болсон бүсгүйг Их хуралдайд орохыг хориглодог байсан тул Хотолцагаан хүнтэй суухаас татгалздаг. Гэсэн хэдий ч түшмэд үгсэн хуйвалдсанаар түүнийг язгуур хэргэмтэй ноёнтой дэр нэгтгэхээс аргагүйд хүргэдэг байна. Хайртай залуу нь харгис ноёны явуулгаар хорлогдсоноор жүжгийн үйл явдал өрнөдөг. Хотолцагаан бас маш сайн бөх байжээ.
Даншиг болгонд түрүүлэх болсон нь ялангуяа ноёдын эгдүүцэлтэй тулгарч, бөхчүүдийг задгай энгэртэй зодог өмсөж барилдах хууль зохиоход хүргэсэн аж. “Хотолцагаан” нэртэй эл жүжгийг Ардчилсан намын эмэг тэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл бичжээ.
“Мон фемнэт” үндэсний сүлжээ, МҮОНР, АНУ-ын Эмэгтэйчүүдийн асуудлын сангийн дэмжлэгтэйгээр 12 үзэгдэлтэй, 40 минутын радио жүжиг болгон энэ оны эхээр анх олны сонорт хүргэсэн юм байна. МҮОНР-гийн алтан фондод ороод байгаа эл бүтээлийг жүжиг болгон тавихаар төлөвлөжээ.
Г.ГЭРЭЛ