Сансрын анхны жуулчин Деннис Титогийн нислэгийг зохион байгуулсан Америкийн “Space Adventures” компани сар руу аялуулахад мөн анхдагч болохоор бэлтгэлээ базааж байна. Аяллын тасалбар 150 сая ам.доллар байх гэнэ.
Деннис Титог Оросын “Союз” хөлгөөр хөөргөсөн бөгөөд сар руу аялахдаа мөн л хойд хөршийнхнийг түншээрээ сонгосон байна. Энэ аяллын эхний ээлжинд хоёр жуулчин байхаас нэг нь тодорчээ. Гэхдээ нэрийг нь одоогоор нууцалж буй. Аялал ойрын таван жилд болох юм байна.
Э.ХАНА