Францын зураач, уран барималч Поль Гогений бүтээсэн “Таити бүсгүй” хэмээх модон баримал “Sotheby’s”-ийн дуудлага худалдаагаар 11.3 сая ам.доллараар зарагдсан тухай АР мэдээлжээ.
Таитийн таману үндэстэн бүсгүйг дүрсэлсэн эл бүтээл 25 см өндөр аж. Гоген энэ баримлыг найзынхаа охин Жанне Фурньед зориулж хийсэн бөгөөд 1961 оноос хойш Доминиканы сүмд хадгалагдаж байсан юм.