УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Батбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр гээд гэр бүлийн талаар тогтворгүй улс төрч цөөнгүй.
Зарим нэг нь улс төр рүү хөл тавимагцаа л авааль эхнэрээ залуухан бүсгүйгээр сольж чамирхдаг үзэгдэл улстөрчдийн дунд газар авсан. Төр түшилцэж буй эмэгтэй гишүүдээс Д.Арвин дурлалын паянгаараа алдартай гэгддэг.
Өөрөөсөө дүүмэд эрчүүдэд сээтэн хаяж, төрийн түшээ хэмээн хүндэлдэг олны дургүйг хүргээд авсан удаатай. Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газарт ажилладаг байсан залуу түүнийг мөрөөдөн суудаг болсон гэнэ.
Дурласан залуу сэтгэлээ барьж дийлэлгүй Д.Арвин руу байсхийгээд л хайрын үгтэй мессеж нисгэдэг болсныг мэдсэн ойр орчных нь танил хүмүүс гайхсандаа “Тавин нас шүргэж яваа энэ авгай хэдэн хамтран амьдрагчтай болох гэсэн юм бол ” хэмээн амны зугаа болгон жиг жуг ярьцгаадаг аж.
Д.Арвин гишүүн энэ удаа намба зааж, хайр зарласан залууд нүүр өгөхгүй байгаа сурагтай.