Уран бүтээлээрээ “од” болон гялалзаж, урлагийн тайзнаа байр сууриа бат эзэлсэн ч гадаад имижээ бүрдүүлж чаддаггүй хэмээн шүүмжлүүлдэг И.Одончимэг 20 жилийн өмнө л долгиотсон чёлкоор гоёдог байсан. Алаг нүдэн бүсгүйд “Үснийхээ засалтыг өөрчлөх цаг болсон” гэж хэн ч хэлдэггүй нь гайхмаар. Ханхүүгээ олсон дурлалт бүсгүйн үс өнөөг хүртэл улгалзарсан хэвээрээ явааг бодоход дүүмэд нөхөрт нь ч бас энэ шийдэл таалагддаг бололтой.
Амьдралдаа алдаж оносон ч сайхан залуутай гэрлэхийг мөрөөддөг байснаа тэрбээр биелүүлсэн. Тухайн үед ийм амьдрал сонгоно гэж бодоогүй түүнд дурлал нь зүүд зэрэглээ мэт санагдсан гэдэг. Жүжигчин бүсгүй “Би азтай гэхээсээ илүү хувь заяатай хүн.
Монголчууд амны хишигтэй гэж ярьдаг шүү дээ. Ээж минь настай хүн юмаа газар унагавал аваад өгч бай, хог харагдвал аваад хогийн саванд хийчих, хүн рүү зөөлөн харцаар харж бай. Уйтгарлаж байсан ч гунигаа нууж, инээмсэглэж байгаарай” гэж захидаг байсан.
Зөв зүйл хийж амьдарвал тэнгэр чамайг харж, муу юм хүргэлгүй хамгаална гэдэг юм. Би энэ үгийг одоо охиндоо хэлдэг болсон” хэмээн ойр дотныхоо найзуудад ярьжээ.