Шоргоолж ажилсаг гэдгээрээ алдартай. Хэдэн саяараа хамтран амьдардаг тэдний нийгэм эмх цэгц, зохион байгуулалт, дүрэм журамтай байдгийг эрдэмтэд хэдийнэ баталсан. Шоргоолжны үүр аадар бороо, далайн давалгаа, үерт байнга өртдөг ч амьд үлдэж чаддаг нь эрдэмтдийн анхаарлыг татаж, судалгаа хийсэн байна.
Гамшгийн үед шоргоолжнууд дор бүрнээ дохио авч, хэдхэн минутын дотор сал хийж, их усыг “гаталдаг” тухай Америкийн шинжлэх ухааны академиас мэдээлжээ. Өмнөд Америкт тархсан морин шоргоолжны хэд хэдэн үүрийг судалснаар нэг сал хийхэд 100 орчим шоргоолж оролцдог болохыг тогтоожээ.
Үүрнээсээ нүүж, шинэ газар олсныхоо дараа тэд салаа найдвартай газар хадгалдаг. Тэрхүү салыг үерээс зугтаах болон нүүж суухдаа хэрэглэхээс гадна үүрээ цэвэрлэж, хогоо гаргаж хаяхдаа ашигладаг юм байна
Б.ГАНДИ