“Ойр дотнынхондоо хуримын урилгаа тараав” гэсэн зурвасыг Хью Хефнер “Твиттер”-ийн хуудсандаа үлдээжээ. Тэрбээр ирэх сарын 18-нд загвар өмсөгч Кристал Харристай гэрлэх юм. “Playboy”-ыг үндэслэгчийн ху рим ын үдэшлэгт ойр дотнын 300 орчим хүн орол цох аж.
“Кристал Харрис болон Хью Хефнер бидний хуримын ёслолд хүрэлцэн ирэ хийг уръя” гэсэн албаны үгтэй урилгынхаа дуг туйг тэд өөрсдийн зураг бүхий маркаар чимэглэсэн байна. Түүнчлэн урилгынхаа төгс гөлд зочдыг хүн дэтгэлийн хувцастай ирэхийг сануулахаа ч мартсангүй.
Жилд 43 сая ам.долларын ашиг олдог ноён Хефнер хуримын үдэшлэгээ “Playboy” харшдаа хийхээр төлөвлөж, сүйт бүс гүй Харрис үдэшлэг хийх харшийн арын талбайг цайвар, цагаан өнгийн цэцгээр чимэглэж, өөрөө загвар зохион бүтээгч Рамона Кевекагийн даашинзаар гоёх гэнэ.