Шувуу тэжээгээд үз. Танд тус болох магадлалтай. Ямар ч шувуу эзэндээ өөдрөг сайхан сэтгэл, эрч хүч, сайн энерги түгээдэг байна. Шувуу хүнийг сэтгэлээр унаж, гуньж гутрах, тархиний хэвийн үйл ажиллагаа нь алдагдахаас хамгаалдаг аж.
Нөгөө талаар жигүүртэн тэжээгчид ихэвчлэн туранхай байдаг гэнэ. Учир нь шувуу хүнийг өглөө эрт сэрээж, байнга ямар нэгэн хэрэг тарьдаг байна. Шувууны тарьсан хогийг цэвэрлэх, ялангуяа хаа сайгүй унах өдийг нь түүж авах, шувуугаа алдчихгүйн тулд жигүүртэн тэжээгч цаг ямагт хөдөлгөөн дунд оршдог аж.
Энэ нь түүнийг жин нэмэхээс сэргийлдэг. Шувуудын жиргээ хүнийг тайвшируулах шидтэй. Иймд зүрхээр хатгуулж өвдөх үед, ямар нэгэн зүйлд сэтгэл зовж тогтворгүй байхдаа шувуудын жиргээг сонсох нь сайхан амралт болж, муу энергийг зайлуулдаг байна.
Хэрэв та гэртээ ямар нэгэн жигүүртэн тэжээдэггүй бол зориуд салхинд гарч, эсвэл амьтны хүрээлэнд очиж шувуудын жиргээг сонсоорой.