“Хөх дэвтэр” хэвлэлийн газраас “Дэлхийн хүүхдийн шилмэл 108 боть” хэмээх цуврал ном хэвлүүлжээ. Дэлхийн хүүхдийн алдарт зохиолчдын үлгэр, туужийг орчуулан хүүхэд багачуудад оюуны бэлэг барьж байгаа аж.
108 ботийн түрүүч 80 боть ном өнгөрсөн баасан гаригт хэвлэлтээс гарав. Тус цувралд А.Дюма, Монт Гонер, Ф.Бернет, Л.Алкот зэрэг орон орны хүүхдийн алдарт зохиолчдын бүтээл багтаж байгаа юм байна.
Орчуулагч Б.Номинчимэд, Д.Оюун чимэг, Ц.Даваажав, Ч.Лхагваа, Б.Баясгалан, Ө.Нямсүрэн нар “Дэлхийн хүүхдийн шилдэг 108 боть”-ийг бүтээхээр ажиллаж байгаа аж.
Б.ЭХ